Friday, January 3, 2014

ХАВАР
Хавар хаалганы гадаа ирчихээд
Хаа нэг нулмин тамхилах зуур
Хачин ихээр сандарч
Хавьтаж таарснаа нэг шүүрч, нэг хаялаж хэсэг гүйснээ
Хана налан уртаар амьсгаа аваад
Хаалгаа тайлтал...
Хавар хэзээний нээлттэй салхивчаар ороод ирчихсэн
Халуун цай оочлон суухыг үзээд
Баярлав. Баяссандаа бас л сандарчихав...

2014.01.04